Байгууллагын мэдээ
IAF CertSearch платформтой холболтоо шинэчиллээ
Гэрчилгээний хүчинтэй байдлыг олон улсын бүртгэлээс шууд шалгах боломж илүү хурдан боллоо.
Манай олгосон гэрчилгээнүүд IAF CertSearch (iafcertsearch.org) олон улсын нэгдсэн бүртгэлд шинэчлэгдэн орж, хүчинтэй байдлыг бодит цагт шалгах боломж илүү хурдан, найдвартай боллоо.
Энэ нь экспортын зах зээл дэх харилцагчид, түншүүд гэрчилгээний жинхэнэ эсэхийг хараат бусаар баталгаажуулах боломжийг олгож, IAF MLA тэмдгийн олон улсын хүлээн зөвшөөрлийг бататгаж байна.