Стандарт

ISO 14001:2015 стандартаас ISO 14001:2026 стандартад шилжихэд байгууллагууд юунд анхаарах вэ?

ISO 14001:2026 — Байгаль орчны гүйцэтгэлийн шинэ түвшин

ISO 14001 нь байгууллагын байгаль орчны асуудлыг системтэйгээр удирдах, байгаль орчны гүйцэтгэлийг сайжруулах, холбогдох хууль тогтоомж болон бусад хэрэгжих шаардлагыг хангах, эрсдэл ба боломжийг удирдах тогтолцоог бүрдүүлдэг дэлхийд өргөн хэрэглэгддэг олон улсын стандарт юм.

ISO 14001:2026 нь өмнөх хувилбарын үндсэн зарчмыг өөрчлөхгүйгээр байгаль орчны гүйцэтгэлийг бодит, хэмжигдэхүйц үр дүнгээр харуулах, удирдлагын хариуцлага, шийдвэр гаргалт, үнэ цэнийн сүлжээ болон байгаль орчны шинэ сорилтуудтай уялдуулах чиглэлд стандартыг илүү тодорхой болгосон байна.